Франц улсын Ле-Манс хотын Их сургуулийн Профессор Филиппе Даниел “Инфра улаан ба Раман спектр судлалын үндэс ба хэрэглээ” сэдвээр цуврал лекц унших тул сонирхсон багш, ажилтан, доктор ба магистр оюутнууд оролцоно уу.
Франц улсын Ле-Манс хотын Их сургууль нь 2006 онд МУИС-тай удаан жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж өнөөг хүртэл идэвхитэй хамтран ажиллаж ирлээ.
Энэ хугацаанд МУИС-д Раман спектрометр бэлэглэх, МУИС-ийн багш нарыг урьж ажиллуулан эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл гаргах, хамтарсан ОУЭШ хурал зохион байгуулах, сэндвич программаар монгол доктор оюутан сургах зэрэг МУИС-д олон талын туслалцаа үзүүлж байгаа болно. Одоогийн байдлаар тус сургуульд МУИС-аас хоёр багш докторын судлагааны ажил хийж буй ба өмнө нь нэг докторыг хамгаалуулсан болно.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ле-Манс Их Сургуулийн Молекул ба материал судлалын институтийн захирал профессор Филиппе Даниел МУИС-д айлчлан ирж 9 сарын 19 ба 20 нд 11_00–12_30 цагт МУИС-ийн төв байрны 320 танхимд
Инфра улаан ба Раман спектр судлалын үндэс ба хэрэглээ
сэдвээр цуврал лекц унших тул сонирхсон багш, ажилтан, доктор ба магистр оюутнууд оролцоно уу.
МУИС ШУС БУС Физикийн тэнхим