МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст эрдэм шинжилгээний лабораторийн менежмент, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн сонгон шалгаруулж авна
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд, интернет, үүлэн системийн орчинд ажиллах чадвартай
- Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
Тусгай шаардлага:
- Байгалийн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
- Судалгааны байгууламжийн менежментийн чиглэлээр мэргэшсэн
- Гадаадын өндөр түвшний судалгааны лабораторид багаж төхөөрөмжтэй ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Дээд боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан
- Гадаад хоёроос доошгүй хэлний өндөр мэдлэгтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл:
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба