“ХИЛ ХЯЗГААРГҮЙ ТЭНХИМ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН СҮЛЖЭЭ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санал хүлээн авна

Share Button

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ХИЛ ХЯЗГААРГҮЙ ТЭНХИМ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН СҮЛЖЭЭ  хөтөлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр болж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлэх төслийн  зорилго нь  МУИС-ийн гадаад хамтын ажиллагааг дэмжих улмаар их сургуульд тоног төхөөрөмж,  багажны материаллаг хөрөнгө оруулалтыг татах болон  гадаадын хамтарсан төслийн санхүүжилтийг МУИС-ийн дансаар оруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн  байна.

Иймээс нийт багш, судлаач та бүхнийг  өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр МУИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй болон бусад гадаадын байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх саналыг англи хэл дээр  боловсруулан  хэвлэмэл байдлаар Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор ирүүлнэ үү?

МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гадаадын их, дээд сургуулийн талаарх мэдээлэл болон  төслийн  саналын маягтыг доорх линкээс харна уу.

 

ЭШИХ

Хаяг: Хичээлийн 1 дүгээр байр 208 тоот

Утас:77307730-1140

Имэйл: purevsuren_ts@num.edu.mn

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/10/University-list.pdf”] [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/10/Application-for-the-NUM-International-Proposal.docx”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар