“ХЭРЭГЛЭЭНИЙ ЁС ЗҮЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Share Button
  1. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:

МУИС үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой болон дэлхийн философийн өдрийг тохиолдуулан  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. XXI зуунд боловсролын парадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний ёс зүйн  асуудал анхаарлын төвд байна. Хэрэглээний ёс зүй нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улс дахь хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, түүний үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуудал мэргэжлийн багш, судлаач бидний өмнө тулгамдсан асуудал болон тавигдаж байна.

Иймээс Монгол дахь хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны ажлын ололт, дутагдлын талаар мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, шинэ тутам гарч ирж буй асуудлыг илрүүлэх, тодорхойлох, орчин цагийн монголын болон гадаад улс орны хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны үр дүнг толилуулах, энэ талаар  цаашид анхаарах асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Хэрэглээний ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хэрэглээний ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, монголын нийгэм дэх ёс суртахууны доройтлыг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулахад энэхүү хурлын ач холбогдол оршино.

Хуралд  хэлэлцэх асуудлын  ерөнхий чиглэл:

  • Хэрэглээний ёс зүйн сургалтын хөтөлбөрийн агуулга, заах арга, сургалтын хэрэглэгдэхүүний  шинэчлэлийн асуудал
  • Мэргэжлийн ёс зүйн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн асуудал
  • Хэрэглээний ёс зүйн судалгааны орчин үеийн асуудал
  • Бусад салбар шинжлэх ухаанд хэрэглээний ёс зүйн холбогдож буй байдал хийгээд хэрэглээний тухайд
  1. Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
  • Хэрэглээний ёс зүйн асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийсэн байх,
  • Хэрэглээний ёс зүйн орчин үеийн чиг хандлага, туршлага, үр дүнгийн асуудлыг хамран судлах
  • Судалгаа нь тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байх зэрэг болно.
  • Илтгэлийн бичлэгт тавигдах үндсэн шаардлага:
  1. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, Илтгэлийн хураангуй, Түлхүүр үг, Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт,  Ишлэл татсан ном, зохиолын нэрс
  2. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 7-9 хуудсанд багтсан байна.
  3. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж, “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглана. Илтгэл нь шинэ судалгааны үр дүн байна.

IY.Илтгэл хүлээн авах хугацаа:

Илтгэлийг  та бүхэн 2017 оны 11 дүгээр сарын  10-ны дотор renchin_darikhuu@yahoo.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр:  2017 оны  11  сарын 23

Энэхүү  хурал  МУИС-ийн Төв байрны  Эрдмийн танхимд /Дугуй танхимд/  09.00  цагаас эхэлнэ.

Нэмэлт  мэдээллийг  99275753, 99003188  дугаарын  утсаар лавлана уу.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын  Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ШУТИС-ийн БХУС, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/10/2017.10.02-PRS-essay-bichlegiin-udirdamj-2.docx”]

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар