“Судалгааны арга зүй” шинэ номын нээлт болно

Share Button

МУИС-ын Нийгмийн ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Нарантуяагийн “Судалгааны арга зүй” номын нээлт 10 дугаар сарын 13-ы Баасан гарагт 17.40 цагаас МУИС-ын 1-р байрын зүүн талын шинэ номын сангийн 302 тоотод болох тул судлаач багш, оюутнуудыг урьж байна.

Нээлтээр:
17.45-18.10 Чанарын ба тоон аргын судалгаа гэж юу вэ? танилцуулга
18.10-18.40 Асуулт хариулт явагдана.

Бидний амьдралын тухай олон асуултын хариу тоогоор өгөгддөг. Маргааш хэр дулаан байх вэ? Монголчууд ямар спортод хэр өндөр амжилт үзүүлдэг вэ? гэх мэт. Гэвч зарим мэдээ тоон бус хэлбэрээр илгээгддэг. Дүрс, бичвэр, хөдөлгөөн, нүүрний хувирал, дууны өнгө зэргийг бид бас уншиж, эргэцүүлж, хариу үйлдэл үзүүлж байдаг. Ногоон гэрлээр зорчиж, улаан гэрлээр хөдөлгөөнөө зогсоодог нь үүний нэг жишээ билээ.

​Эдгээр тоон ба тоон бус өгөгдлийг цуглуулж, судалж шинжлэх аргууд өөр өөр. Юмс, үзэгдлийн талаар асуудал дэвшүүлж, түүндээ баримттай, ул суурьтай хариу хайж байгаа оюутан судлаачийн өмнө тавигддаг Тоон ба тоон бус өгөгдлүүдийн алийг нь сонгох вэ? Түүнийг хаанааас, хэрхэн бүрдүүлэх вэ? Яаж шинжилж хэрхэн дүгнэх вэ? гэсэн асуултын хариултыг зохиогчийн ярианаас товчхон; номноос нь дэлгэрүүлж мэдэх боломжтой.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар