“NUM LEADERSHIP CONFERENCE CAPACITY DEVELOPMENT FOR TRANSFORMATION”, ЦУВРАЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ “НИЙТИЙН УДИРДЛАГА ДАХЬ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”
МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Орон Нутгийн Тогтвортой Хөгжлийн Институт, ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргаа Судлалын Институт, ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргааны Их Сургууль, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ),Үндэсний Хөгжлийн Газар, АНУ-ын Анкореж дахь Аляскын Их Сургууль хамтран зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурал “NUM Leadership Conference – Capacity development for transformation” энэ жил “Нийтийн Удирдлага дахь Тогтвортой Хөгжил” сэдвээр 2017 оны 10 дугаар сарын 18-нд Шангри-Ла Ballroom-д зохион байгуулагдана.
Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурал нь анх 2012 онд “Нийгэм Эдийн Засгийн Хөгжил-Төрийн Захиргааны Шинэчлэл”, 2013 онд “Эдийн засгийн хямрал-Төрийн үүрэг”, 2014 онд “Том төрөөс Ухаалаг төр лүү”, 2015 онд Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй ба Төрийн Захиргааны хүний нөөцийн хөгжил”, 2016 онд Нийтийн Удирдлагын байгууллагын орчин үеийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсанаас хойш 6 дахь удаагаа ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын Шпайрын Төрийн Захиргаа Судлалын Институтийн захирал, МУИС-ийн Хүндэт Доктор ноён Проф. Др. Цыков, МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Др. С. Цэдэндамба, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн захирал МУИС-ийн Хүндэт Доктор ноён Др. Стефан Ханселманн, Сингапур дахь Ази-Номхон Далайн Бүс, Японы SAP Их дээд сургуулиудын холбооны захирал Криспиан Тан, БНСУ-ын Нийтийн Удирдлагын Институтын Др. Юнжү Ким, АНУ-ын Анкореж дахь Аляскын Их Сургуулийн Бизнес, Нийтийн Удирдлагын сургуулийн Проф. Др. Жон Даффи, МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н. Бурмаа нар Нийтийн Удирдлага дахь тогтвортой хөгжлийн хүрээнд илтгэл тавьж салбар хуралдаануудаар хэлэлцүүлнэ.
НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ