“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас жилд нэг удаа хөндлөнгийн хянан магадлагаа бүхий “ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ”сэтгүүл эрхлэн гаргадаг бөгөөд 2018 оны 4-р сард хэвлэгдэх дугаарт эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, шүүмж, шинээр гарсан ном бүтээл, зохион байгуулсан хурал семинарын тухай мэдээлэл хүлээн авна.

Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:

  • Гадаад хэлшинжлэл
  • Гадаад хэлний боловсрол
  • Орчуулгазүй
  • Олон улс-орон судлал

Өгүүлэл хүлээн авах, сэтгүүл хэвлэгдэх хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах                                      2017.10.16-2018.02.01
  • Хөндлөнгийн хянан магадлагаа хийх           2018.02.02-02.16
  • Өгүүлэл засаж сайжруулах                           2018.02.19-03.09
  • Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэж, хэвлэх       2018.03.12-04.15

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mnсайтаас татаж авч үзнэ үү.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим  хаяг: setguul.ghss@gmail.com; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ

Утас: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 99136095 (Т.Мөнхцэцэг), 99098114 (Д.Сайнбилэгт)

 

Сэтгүүлийн редакцийн зөвлөл

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/10/Өгүүлэл-зар-техник-шаардлага-2018.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар