МУИС, Нийтэд Нээлттэй Онлайн хичээлийн тухай оюутан, сурагчдад танилцууллаа

Share Button

МУИС өөрийн стратеги төлөвлөгөөнийхөө “Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ” байх зорилтын хүрээнд дэлхийн тэргүүлэх их сургуулиудын жишгээр MOOC (Massive Open Online Course) буюу Нийтэд Нээлттэй Онлайн Хичээл (ННОХ)-ийн платформтой болсноо оюутан, сурагчдад танилцууллаа. МУИС-ийн ННОХ нь хүн бүрд нээлттэй, төлбөргүй суралцах боломжийг олгосноор олон нийтийн мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх, сурагчдыг их сургуульд элсэн суралцах бэлтгэлийг хангахад үлэмж хувь нэмэр оруулах юм.

Энэ удаа их сургуулийн суурь “Инженерийн математик”, “Электроникийн үндэс” хичээлүүдийг 2017 оны 11-р сарын 1-ээс эхлүүлнэ. Сонирхсон аливаа хүн http://mooc.num.edu.mn хаягаар орж бүртгүүлэн суралцах боломжтой.

Цаашид ННОХ судалсан суралцагсдаас МУИС шалгалт авч гэрчилгээжүүлэх, улмаар дараагийн шатанд эхлүүлэх холимог сургалтад (blended learning) хамрагдсан суралцагсад кредит авах боломжтой болно. Зөвхөн оюутан төдийгүй холимог сургалтад хамрагдан амжилттай суралцсан ахлах ангийн сурагчид МУИС-д элсэн суралцах тохиолдолд кредитээ тооцуулах боломжтой.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар