МУИС-ийн Багшийн хөгжлийн төв, Төгсөлтийн дараах сургууль хамтран МУИС-ийн багш, судлаачид болон ахисан түвшний оюутнууддаа зориулан зохион байгуулдаг “Судалгааны арга зүйн семинар”-ын ээлжит дугаар 2017 оны 11 сарын 01-ны 17:30 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй зааланд болно.
Энэ удаагын дугаарт ШУС-ХУС-ын багш, доктор Г.Эрдэнэчимэг оролцож “Судалгааны ажлын ном зүй болон abstract-ийг хэрхэн бичих вэ?” сэдвийн доор семинарыг удирдан явуулна.
Та бүхэн өргөнөөр оролцоорой
МУИС-БХТ
75754400-1177