Оюутан залуусыг дадлагын ажилд урьж байна

Share Button

Хичээлийнхээ хажуугаар олон улсын байгууллагад дадлага хийх хүсэлтэй англи хэлтэй оюутан залуусыг хагас цагийн дадлагын ажилд урьж байгаа юм.

Байгууллагын танилцуулга: 

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба ардчилал, эрх чөлөө, олон нийтэд тулгуурласан хөгжил болон эрх зүйт ёсыг дэлхий дахинаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг нам бус, ашгийн төлөө бус АНУ-ын ТББ юм. БНОУХ нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд парламентын тогтолцоог хөгжүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулах мөн түүнчлэн сонгуулийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд УИХ, УИХ-ын гишүүд, улс төрийн намууд болон Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн БНОУХ нь төрөл бүрийн асуудал дээр төвлөрөн ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллахаас гадна УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг үүсэн байгуулагдсанаас нь хойш хамтран ажиллаж ирсэн билээ.

Сүүлийн хэдэн жилд БНОУХ нь Монгол Улсад үргэлжлэн хөгжиж буй ардчилсан тогтолцоог дэмжих төрөл бүрийн санаачлагыг хэрэгжүүлж бүс нутагтаа ардчиллын манлайлагчийн үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна:

·         Монгол дахь авлигатай тэмцэх үйл явцыг дэмжих зорилгоор Улаанбаатар хотын захиргаа болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй ил тод засаглалыг хөгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн удирдлагаас боловсруулсан Авлигад өртөх эрсдлийн үнэлгээ болон авлигын эсрэг стратегийн төлөвлөгөөн дээр үндэслэн ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх санаачлагат ажлуудыг дэмжин ажиллах

·         Монгол Улс ардчилалд шилжсэн туршлагыг тэмдэглэн авах зорилго бүхий хүрээлэнгийн бүрдүүлсэн зөвлөлөөр дамжуулан Монгол Улсын ардчилсан тогтолцоонд шилжих үеийн болон ардчилсан засаглалыг нэвтрүүлснээс хойш хуримтлуулсан түүх болон сургамжит туршлагыг олж тодорхойлох, онцлох мөн цаашлаад ардчилалд шилжиж буй эсвэл улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг төлөвлөж буй улс орнуудтай хуваалцах ажилд туслалцаа үзүүлэх

·         Төрийн, иргэний нийгмийн болон хувийн салбарт манлайлж буй залуусын мэдлэг чадвар, нөөц бололцоог нэмэгдүүлэх замаар монголын шинэ үеийн ардчилсан манлайлагчдыг бэлтгэн монголын туршлагыг хуваалцах бүс нутгийн хэмжээний залуу манлайлагчдын сүлжээг үүсгэх ажилд туслах 

·         16 гишүүн орны парламент, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын хоорондох харилцааг бэхжүүлдэг Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл хөтөлбөрийн шугамаар УИХ-тай ажиллаж, ард иргэдийг үр дүнтэй сайн төлөөлөхөд тус болохуйц хууль тогтоох техник мэдлэгээр хангахад анхааран ажиллах

·         Намдаа нөлөө бүхий сонгуульт алба хаших сонирхолтой эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах, улс төрийн намууд иргэдээ үр дүнтэй сайн төлөөлөн ажиллах буюу залуус болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, төлөөлөх эрхийг хангасан улс төрийн болон сонгуулийн орчинг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Дадлагын ажлын тухайд:

·         Цалингүй, хагас цагийн

·         Дээд тал нь 3 сарын хугацаатай

·         Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай

·         Олон улсын ТББ-ын салбарт туршлага хуримтлуулах хүсэл эрмэлзэлтэй байх

·         Дэлгэрэнгүй мэдээлэл хавсралт файл бүхий зараас харна уу.

Материалаа irirecruitingmng@gmail.com хаягаар явуулах юм.

Байгууллагатай холбоо барих утас: +976 7701 5161 (Ext. 2012)

Cell: +976 9584 4152

Дэлгэрэнгүй зарыг эндээс үзнэ үү. [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/11/IRI-Internship-Announcement.pdf”][gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/11/Mongolia-Overview-ENG.pdf”]

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар