МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан зохион байгуулах “FACULTY WRITING RETREATS” хөтөлбөрт урьж байна. Энэхүү хөтөлбөр нь тухайн мэргэжлийн хүрээнд судалгааны ажлын туршлага хуримтлуулсан болон мэргэжлийн судалгааны арга зүйн хичээл заадаг профессор багш нарын удирдлага, зөвлөмжийн тусламжтай багш нар судалгааны ажлаа бичих/урагшлуулах таатай орчин, нөхцлийг бүрдүүлж тэдний эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
ХАМРАХ ХҮРЭЭ: МУИС-ийн нийт багш нарт нээлттэй бөгөөд докторын судалгааны ажлаа бичиж буй болон залуу судлаач багш нарыг нэн түрүүнд хамруулна. Сонирхсон багш доорх анкетыг ЭНД дарж бүртгүүлнэ үү.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: Уг хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгийн талаарх тайлангаа тухайн улиралд багтаан бичиж ирүүлсэн 10 багшид мөнгөн урамшуулал олгоно.
ХУГАЦАА: Уг хөтөлбөр нь 2017 оны 11-р сарын сарын 15 наас эхлэн хэрэгжих бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гаригийн 13-18 цагт МУИС-ийн Төв номын сангийн 204 тоот өрөөнд Намрын улирал дуустал нийт 5 удаа зохион байгуулна.
УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР
1:00-1:30 Бүртгэл, Академик бичлэг-ийн тухай товч танилцуулга
1:30-3:00 Багш нар судалгааны ажлаа бичих
3:00-3:30 Бүлгийн хэлэлцүүлэг: (Aкадемик бичлэгт тулгамддаг
асуудлуудыг шийдвэрлэх алхмуудын талаар харилцан туршлага солилцох)
3:30-5:30 Багш нар судалгааны ажлаа бичих
5:30-6:00 Бүлгийн хэлэлцүүлэг: (Өдрийн ажлын ач холбогдол, үр
өгөөжийн талаар дүгнэх
Уг хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 25-30 хүртэл багшийг бүртгүүлсэн дарааллаар нь хамруулах боломжтой. Хэрэв багш бүртгэлд багтсан боловч оролцох боломжгүй нөхцөлд бидэнтэй нэн даруй холбогдож дараагийн багшид оролцох боломжийг олгоход туслана уу.
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв
Tel: 75754400-1177