МУИС-ийн биеийн тамирын тэнхимээс улирал болгонд зохион байгуулдаг “Спортлог оюутан” хэлэлцүүлэг өдөрлөг болох гэж байна. 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн СПОРТЫН АЛДАРТАН булантай болж байгаа бөгөөд анхны зочноор МУ-ын хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт, МУ-ын гавьяат тамирчин ДОРЖСҮРЭНГИЙН СУМЬЯА оролцохоор боллоо.
МУИС-ийн оюутан залуус, багш ажилчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
МУИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ