“Гажуудсан орчин дахь улс төрийн намын парадокс” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

Share Button

МУИС-ийн улс төр судлалын тэнхим, “МЭК” судалгааны агентлаг, “Demokratik klub” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Гажуудсан орчин дахь улс төрийн намын парадокс” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна. Уг хэлэлцүүлгээр Чехийн улс төр судлаач Михал Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу:  Далд бизнес улс төрийн намуудыг хувьчлан, колоничилсон нь” хэмээх бүтээлд дэвшүүлсэн санааг Монгол улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын уялдаа холбоог тайлбарлах, тулгамдсан хүндрэлийг шийдвэрлэхэд ашиглах боломжийн талаар хэлэлцэх юм.  Зохиогчийн  энэхүү бүтээл нь шинэ тутам гараад байгаа бөгөөд Чехийн улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан шинжилж, үнэлгээ өгч, нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарлажээ.

ХЭЗЭЭ:           2017 оны 11 сарын 16-ны Пүрэв гарагийн  16.00 цагт

ХААНА:         МУИС-ийн Төв номын сан 5 давхарт, 502 тоот танхим

Холбоо барих утас89111297

МУИС-ийн Улс төр судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар