БНСУ-ын Ханъяан их сургуулийн профессор багш нар электроник болон механик инженерийн чиглэлээр оюутан, ахисан түвшний судлаач нарт судалгааны ажлын чиглэлээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагт ХШУИС-ийн 217 тоот хурлын өөрөөнд илтгэл тавина.
Илтгэлийн дараа тус сургуульд магистр, докторын тэтгэлэгт хамрагдан суралцах хүсэлтэй оюутнуудтай ярилцлага хийнэ.
Тус сургуульд суралцахыг хүсэгч нь TOEFL IBT 61 түүнээс дээш болон IELTS 5.5 түүнээс дээш байх бөгөөд ярилцлагад тэнцсэн тохиолдолд 100% сургалтын төлбөрийн тэтгэлэг, амьжиргааны мөнгө сар бүр 500’000 вон авах боломжтой. Хэдийгээр TOEFL IBT болон IELTS шалгалтын хангалттай оноогүй ч ярилцлагад оюутан та бүхэн ярилцлагад тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийн 50% хүртэл тэтгэлэг авах боломжтой.
Жич: Материал судлал, хими технологийн чиглэлийн оюутнууд уулзаж, ярилцлагад орох боломжтой.
Ханъяан их сургууль нь БНСУ-ын хувийн судалгааны их сургууль юм. Үндсэн кампус Сөүл хотод байдаг бөгөөд хоёр дахь нь Ансан хотын Боловсрол, Судалгаа Үйлдвэрлэлийн Кластер буюу ЭРИКА кампус юм. Ханъяан их сургууль нь 300,000 төгсөгчдийн сүлжээтэй ба 2017 оны байдлаар дэлхийн их сургуулиудын эрэмбээр 155 дугаарт жагсаж байна.
Ханъяан их сургуульд жилд 2,000 гаруй гадаадын оюутанд элсэн суралцдагаас гадна жил бүр тус сургуулийн 3,000 гаруй оюутан гадаадын хамтын ажиллагаа бүхий сургуулиудад суралцдаг. Ханъяан их сургууль нь Массачусетын Технологийн Их Сургууль, Кембрижийн Их Сургууль, Цинхуа Их Сургууль зэрэг 74 орны 735 сургуультай түншлэлийн харилцаатай ажиллаж байна.