“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү

Share Button

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан МУИС, СЗСҮТөвтэй хамтран МУИС-ийн оюутнуудын дунд “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” өдөрлөгийг 2017 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулах  гэж байна.

Зорилго: Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах, МУИС-ийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй, дэд бүтэц хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн сургууль болоход хамтран ажиллах

Уг өдөрлөгийн хүрээнд оюутан залуус Та бүхэн хөтөлбөртэй танилцан, өөрсдийн сонирхсон үйл ажиллагаанд өргөнөөр оролцоно уу. [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/11/Хөтөлбөр-нээлт-1.docx”]

Нээлтийн үйл ажиллагаа:  11 сарын 30-ны өглөө 8:30 цагаас Номын сангийн 2 давхарт эхэлнэ.

Оролцогч оюутнуудад ямар боломж байна вэ?

  • Өдөрлөгийн үеэр мэтгэлцээний тэмцээн болно. Байр эзэлсэн баг 100,000-200,000 төгрөгийн шагналтай. Удирдамжийг хавсаргав
  • Үйл ажиллагаа, нөлөөллийн сургалтанд оролцож, нийгмийн идэвхийн оноо тооцуулах /тэтгэлэг болон бусад оюутныг дэмжих үйлчилгээнд хамрагдахад үзүүлэлт болно/
  • Дохионы хэлний 2 өдрийн сургалтанд хамрагдах /28,29-ний өдрүүдэд болно. Хөтөлбөрт хавсаргасан байгаа. Хүсвэл Оюутны хөгжил, үйлчилгээний газарт урьдчилж бүртгүүлнэ./

МУИС-ийн хариуцлагатай, нийгмийн идэвхитэй оюутан Таныг урьж байна.

Лавлах утас: 77307730-1510 enkhjargal@num.edu.mn хаягаас тодруулах боломжтой/

Оюутны хөгжил, үйлчилгээний газар

Өдөрлөгийн удирдамж, мэтгэлцээний удирдамжийг хавсаргав

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар