ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар оюутнуудтай хамтран өдөрлөг зохион байгууллаа. Дэлхий дахинд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Энэ жил МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар, МУИС-ийн Оюутны холбоо, клубууд, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран оюутан, суралцагсдад ДОХ/ХДХВ-ийн талаарх ойлголт өгөх, энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах талаар сурталчлах, мэдээлэл өгөх зорилгын хүрээнд хичээлийн 2, 3, 4, 5 дугаар байруудад “МОНОС”-ын витаминтай цай, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс хамгаалах хэрэгслийг үнэ төлбөргүй тарааж, өдөрлөгт оролцогчдод мэдээлэл түгээж ажиллалаа. Энэхүү өдөрлөгт Оюутны хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтнүүд, оюутны холбооны гишүүд ажилласан бөгөөд нийт 920 гаруй оюутан хамрагдсан байна.