“Алтай соёны бүс нутаг ба амар мөрний сав газрын биологийн олон янз байдлын хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

Share Button

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлэсний 25 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийтэд ховордсон болон хүний нөлөөлөлд хамгийн ихээр өртөж буй ирвэс, монгол бөхөн, аргаль, тул, цагаан зээрийн амьдрах орчны судалгаа, хамгаалал, цэнгэг ус, сэрүүн бүсийн шилмүүст ойн тогтвортой ашиглалт, хамгаалал, тогтвортой хөгжлийн боловсрол, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын менежмент, зэрлэг амьтны хууль бус агнуур, худалдаа зэрэг сэдвээр хийсэн судалгааны сүүлийн үеийн ололт амжилт, хамгааллын менежментийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж олгох зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Хуралд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн голлон анхаардаг бүс нутаг болох Алтай Соён болон Амарын сав газрын хүрээнд дээрх чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтэн, судлаач, бусад сонирхогч талууд оролцох боломжтой.

Хугацаа: 2018 оны 1 дүгээр сарын 17 (Лхагва гараг)

Хаана болох: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв/МУИС хурлын танхим (тухайн үед албан ёсоор мэдэгдэнэ)

Албан ёсны хэл: Монгол хэл         

Сэдэв:

  1. Нэн ховор, ховор зүйлийн (цоохор ирвэс, монгол бөхөн, алтайн аргаль, тул) судалгаа, хамгаалал,
  2. Тусгай хамгаалалттай газар нутаг, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйн чиг хандлага,
  3. Усны нөөцийн нэгдсэн менежмент,
  4. Тал хээрийн нүүдэллэдэг хөхтөн болон шувуудын судалгаа, хамгаалал
  5. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент
  6. Тогтвортой хөгжлийн боловсрол, түүний хэрэгжилт

Хуралдааны илтгэл:

Сэдэв тус бүрийн хүрээнд 1-2 илтгэлийг сонгож хэлэлцүүлнэ. Хуралдаан эхлэхээс өмнө хурлын нарийн бичгийн компьютерт илтгэлээ хадгалуулна. Илтгэлийн хугацаа асуулт, хариултын хамт 25 минутаас хэтрэхгүй байна.

Ханын илтгэл:

  • Ханын илтгэлийн хэмжээ 120см өндөр, 90см өргөн байна.
  • Ханын илтгэлийг зориулалтын самбарт бүртгэлийн хугацаанд багтаан байрлуулж хуралдааны туршид байлгана.
  • Хурлын хөтөлбөрт тусгасан хугацаанд илтгэгч нар илтгэлээ танилцуулна.
  • Ханын илтгэлийг байрлуулахдаа бүртгэлийн хэсгээс тусламж авч болно (скоч, цавуу гм…)

Хурлын бүтээл:

Бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн 25 жилийн ойн хурлын эмхэтгэл болгож хэвлүүлнэ. Түүнчлэн бүтээлийг жил бүр уламжлал болгоно.

Бүтээл хүлээж авах эцсийн хугацаа: 2017 оны 12 дугаар сарын 15.

Дээрх сэдвийн хүрээнд өгүүлэл ирүүлэх бол info@wwf.mn хаягаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү. Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагыг Хавсралт 1-ээс үзнэ үү. ЭНД дарж татаж авна уу.

Зохион байгуулах комисс:

  1. Буянаагийн Чимэддорж (ДБХС, Байгаль хамгааллын захирал)
  2. Балдангомбын Батхуяг (ДБХС, Хөгжлийн захирал)
  3. Сүрэнхорлоогийн Пүрэвдорж (ДБХС, Уур амьсгал, усны асуудал хариуцсан мэргэжилтэн)
  4. Гантөмөрийн Сэлэнгэ (ДБХС, Мэдээлэл харилцааны менежер)
  5. Нямсүрэнгийн Энхбаяр (ДБХС, Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн)

Холбоо барих:

Хуралтай холбоотой аливаа асуудлаар дараах хаягаар холбоо барьж тодруулна уу: enkhbayar@wwf.mn , info@wwf.mn

Утас: 11-311659

Цахим хуудас: www.mongolia.panda.org

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар