МУИС-ийн ШУС-ийн Гадаад хэлний төвөөс зохион байгуулах “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээний удирдамж
2017.12.01
МУИС-ийн Гадаад хэлний төвөөс зохион байгуулж буй “Англи дууг хэн сайн дуулах вэ?” сэдэвт Англи дууны тэмцээнд оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тэмцээний зорилго:
Энэхүү тэмцээний хүрээнд сонсох болон ярих дадлыг сайжруулах, англи хэлний үгийн санг нэмэгдүүлэх, улмаар англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, оюутнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнийг зохион байгуулж байна.
Оролцогч оюутнуудад тавигдах шаардлага:
- МУИС-ийн англи хэл судалдаг, аль ч түвшний оюутан орж болно
- “Яг түүн шиг” оддыг дуурайсан үзүүлбэр үзүүлж болно.
- Ганцаарчилсан болон багаараа орж болно.
2017 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс өмнө Англи хэлний С.Туул (95500315), Х. Булган-Эрдэнэ (96441108), Г. Цэрэндаваа (80160890), С. Нарангэрэл (99088829), Г. Байгалмаа ( 99226617) багш нарт бүртгүүлнэ үү.
Шагнал урамшуулал:
Оролцогчдыг оноогоор шалгаруулж Шилдэг оролцогчдыг 1, 2, 3 дугаар байрны урамшууллаар шагнана.
Хэзээ: 2017.12.09 ны 12 цагт. МУИС-ийн E –Library –ийн (Шинэ номын сангийн) 3 давхарт 303 тоотод болно.