“Мitsubishi корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын хувьд өмнө мэдээлж байсанчлан “Мitsubishi корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн анхан шатны шалгаруулалтыг МУИС-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/289 тоот тушаалаар батлагдсан Оюутны хөгжил, үйлчилгээний алба, бүртгэлийн алба, багш нарын төлөөлөл бүхий 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж, нэр дэвшигчдийн материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүлсэн.
Тэтгэлэг олгогч тал эцсийн шатны шалгаруулалт хийж тэнцсэн оюутнуудын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүлсэн байна. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагаас хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд болно.
Тэнцсэн суралцагчдын нэрс
№ | Овог нэр | Сургууль | Хөтөлбөр түвшин | Голч дүн |
1 | Д.Энхсүх | БС | Эдийн засгийн онол-4 | 3.5 |
2 | Э.Байгал | ХЗС | докторант | 4 |
3 | Б.Сувд | ХЗС | Эрх Зүй- 5 | 3.5 |
4 | А.Эрхэс | ШУС-НУС | Сэтгэл судлал-4 | 3.7 |
5 | Б.Цацрал | ШУС-НУС | Сэтгүүл зүй-4 | 3.7 |
6 | Т.Намуунболор | ШУС-НУС | Сэтгүүл зүй-3 | 3.5 |
7 | Г.Мөнхбаяр | ШУС-БУС | Докторант | 4 |
8 | Д.Долзодмаа | ХШУИС | Цөмийн инженерчлэл-3 | 3.7 |
9 | Ш.Лазина | ХШУИС | Цаг уур-4 | 3.6 |
10 | Г.Баасанцэрэн | ХШУИС | Электроник системийн автоматжуулалт-4 | 3.5 |
Оюутны хөгжил, үйлчилгээний газар