Залуучуудын нийгмийн идэвхи, санаачлагыг нэмэгдүүлэх, хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын оролцоог дэмжих, бүтээлч хандлагад уриалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгарч болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхүйц шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” уралдааныг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулав.
Уралдаанд нийт 43 төсөл ирүүлснээс эцсийн шатны шалгаруулалтад 15 төсөл шалгарч, танилцуулга хийлээ. Төслүүдийг шинэ санаа, шинэлэг шийдэл, бодитоор шийдвэрлэх боломжтой эсэх, судалгаа шинжилгээний арга зүйн боловсруулалт, уралдааны сэдвийн агуулгад нийцсэн, оновчтой бөгөөд тодорхой байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэж, шалгаруулсан байна.
Уралдаанд МУИС-ийн ШУС-Байгалийн Ухааны Салбарын “Хот ба бүс нутаг төлөвлөлт” II түвшний оюутан Н.Намхайнямбуу ахлагчтай баг “MIND BUS” төслөөр гутгаар байрыг эзэллээ.
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ санаа, санаачилгаа хэлэлцэж, хамтдаа хөгжих гарцыг хайж амжилттай оролцсон МУИС-ийн оюутан залуусдаа амжилт хүсье.