“БИ ЧАДНА” өдөрлөг зохион байгуулсан байна

Share Button

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газраас тус сургуулийн нийт оюутан суралцагсдад зориулж суралцах үйл явцдаа сөрөг нөлөөгүй, цагаар ажиллах боломжийг олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутныг цагийн ажилд зуучлах, ажил олгогч байгууллагуудаас тавигдах нийтлэг шаардлагын талаар зөвлөгөө өгөх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “БИ ЧАДНА” өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж ОХҮГ –ийн дарга, доктор Б. Алтангэрэл үг хэлэв. Мөн энэхүү арга хэмжээнд ШУС-ийн Нийгмийн Ухааны Сургуулийн оюутан Б.Төгөлдөр урлагийн тоглолтыг толилууллаа.

Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ТББ зэрэг байгууллагууд оролцсон юм. Өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагууд оюутнуудад ажлын анкет бөглөхөөс эхлээд ажилд зуучлуулах, хөдөлмөр эрхлэх хүртэлх анхаарах зүйлсийг бодит жишээн дээр тайлбарлаж зөвлөгөөг өгч цагийн ажил хийх сонирхолтой 200 оюутны бүртгэлийг хийж зуучиллаа.

Оюутны хөгжил, үйлчилгээний газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар