“Оюутан судлаач – 2017” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулав

Share Button

Судлаач оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон МУИС, ШУС-ийн Байгалийн Ухааны салбарын Биологийн тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг Байгаль хамгаалал-Экологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш,  Биологийн хөтөлбөрийн бакалавр, магистрын түвшний оюутны дунд зохион байгуулсан юм.

“Судлаач оюутан” эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь бакалавр, магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын хээрийн судалгаанд оролцох сонирхол, идэвхийг дэмжих байсан бөгөөд хурлын үеэр судлаач оюутнууд өөрсдийн судалгааны ажлыг нийт 27 сэдвийн хүрээнд багтаан илтгэхийн зэрэгцээ тус тэнхимийн ахмад багш доктор, профессор К.Улыкпан, доктор, профессор Р.Самъяа нар өөрсдийн туршлага, судалгааны ажлын замналын талаар судлаач оюутнуудтай ярилцлаа. Хурлын үеэр оюутнуудын биечлэн оролцож буй хээрийн судалгааны төсөл, тэдгээрийн үйл ажиллагааг сурталчлах, судлаач оюутнуудын дунд харилцан туршлага солилцох, бие биеэсээ суралцах, мэдлэг дамжуулах, хээрийн судалгаанд оролцох боломж, түүний тухай зөвлөмж, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

“Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, санаачлан дэмжсэн Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар,  Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл ТББ, Денверийн Зоологийн Сан, Монгол Ирвэс Хамгаалах Сангийн хамт олонд  судлаач оюутан, профессор багш нарынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна”.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар