БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

Share Button

2017 оны 12 дугаар сарын 13-ны Лхагва гарагт БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын салбарын урилгаар тус сургуульд  солонгос хэл судалж буй оюутнуудад зориулан “Монгол Улс-БНСУ-ын харилцаа, цаашдын чиг хандлага” сэдвээр лекц уншлаа.

Тэрбээр хоёр улсын харилцааны түүх, өнө эртнээс уламжилж ирсэн соёлын холбоо хэлхээний талаар яриагаа эхлүүлэв. Түүнчлэн өнөөдрийн хоёр улсын эдийн засаг, соёлын харилцаа болон иргэд хоорондын харилцаа, түүнийг дагасан боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хөгжил, боломж бололцоо, эдийн засгийн харилцааны цаашдын чиг хандлага хийгээд Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улсад нөлөөлөх зарим нэг хүчин зүйлсийн талаар ярьсан юм. Элчин сайд солонгос хэл судлал, бусад чиглэлээр суралцаж буй оюутнууд цаашид БНСУ-д үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой байх ёстойг онцлон зөвлөв.
Элчин сайд У Сун Номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, бэлэг дурсгалын зүйл гардуулсан юм.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар