МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн “ШИЛДЭГ ОЮУТАН” шалгаруулах үйл ажиллагаа болов

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн ШИЛДЭГ ОЮУТАН” шалгаруулах үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр амжилттай боллоо. Тус үйл ажиллагааг Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нээж Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг олон улсын хурал болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 21 оюутанд батламж гардуулав. Нийтийн удирдлагын хөтөлбөрийн оюутнуудад зориулан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга, лектор багш Ж.Ганбат “Хандлага ба харилцаа” сэдвээр лекц уншсан нь оюутнуудад сонирхолтой байлаа.

МУИС-ийн ОУХНУС-ийн 2017 онд оюун ухаан, эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, идэвх оролцоогоороо манлайлсан нэр бүхий оюутнууд Нийтийн удирдлагын хөтөлбөрийн “ШИЛДЭГ ОЮУТАН”-аар шалгарав.

2-р түвшний оюутан Зоригтсайхан овогтой Мөнхсайхан,

3-р түвшний оюутан Бат-Эрдэнэ овогтой Сарантунгалаг,

4-р түвшний оюутан Сүхбаатар овогтой Одонтуяа нар тус тус шалгарлаа.

Шилдэг оюутнууддаа Нийтийн удирдлагын хөтөлбөрийн нийт багш, оюутнуудын өмнөөс мэдлэг оюуны өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Жич: Батламж гардан авсан оюутнууд

2-р түвшний оюутан Б.Ичинноров, И.Марал-Эрдэнэ;

3-р түвшний оюутан А.Ануужин, Д.Баасандорж, Ч.Базарсад, Б.Ганцэцэг, А.Дөлгөөн, С.Сумъяа, Б.Намхай, Г.Тамир, Э.Тэргэл;

4-р түвшний оюутан А.Лхампүрэв, О.Өнөрбилэг, Р.Мөнхбилэг, Б.Номин, Б.Оюундарь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Ө.Хорлоо, А.Цэдэндамбаа, У.Энхцэцэг.

Нийтийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар