МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “НИЙТИЙН УДИРДЛАГА: ОНОЛЫГ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
НУ-ын хөтөлбөрийн 4-р түвшний оюутан С. Одонтуяа, О.Өнөрбилэг нар “Нийгмийн хариуцлага: Усны менежмент, ус дахин боловсруулах арга ажиллагааг сайжруулах нь” сэдвээр ТЭРГҮҮН БАЙРАНД, удирдсан багш Г.Баасанжав;
НУ-ын хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Б.Ганцэцэг, Б.Намхай нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй асуудал, шийдэл” сэдвээр ДЭД БАЙРАНД, удирдсан багш С.Ариунбилэг;
НУ-ын хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Р.Мөнхбилэг, Б.Сод-Эрдэнэ нар “Чөлөөт бүс дэх нийтийн удирдлагын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь: /Алтанбулагийн чөлөөт бүсийн жишээн дээр/” сэдвээр ГУТГААР БАЙРАНД, удирдсан багш Б.Баттогтох нар тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа Нийтийн Удирдлагын Тэнхимийн нэрийн өмнөөс баяр хүргэж мэдлэг оюуны өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын тэнхим