Багшийн ангийн оюутнуудын дунд “Багшлах ур чадварын тэмцээн” амжилттай болж шилдэгүүд тодорчээ

Share Button

ШУС-ийн Байгалийн ухаан болон Нийгмийн ухааны салбарын 8 тэнхимд багш мэргэжлийн 7 хөтөлбөр хэрэгжиж байна. Багшийн ангийн оюутнуудын хичээл заах болон судалгаа шинжилгээ, багшлах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Ур чадварын тэмцээн”, “Судлаач багш” оюутны эрдэм шинжилгээний хурал жил болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн багшлах ур чадварын тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр болж тэнхим, мэргэжил бүрийг төлөөлсөн 15 баг оролцсон бөгөөд тэд хичээлийн судалгааны үр дүнгээрээ илтгэл тавьж, үзэсгэлэн гаргалаа. Тэмцээнд 2, 3, 4-р түвшний оюутнуудаас бүрдсэн холимог багууд оролцсон нь дараа дараагийн тэмцээнд ороход залгамж холбоог бий болгох,  ахлах ангийн оюутнуудаасаа суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөл бүрдснээрээ давуу талтай байв. Судалгаат хичээлийн үр дүн, заах ур чадвараараа өрсөлдөж байгаа боловч оюутнууд хоорондоо танилцах, мэдлэг, чадвар, туршлагаа солилцох, мэргэжлээрээ бахархах, дур сонирхолтой болох нь гол зорилго юм.

Тэмцээнийг оюутнуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын ялгааг харгалзах үүднээс байгалийн ухаан ба хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Үүнд:

Байгалийн ухааны салбар

1-р байр: Ч.Бадамханд (ББУБ, Физик 4), Г.Буянхишиг (ББУБ, Физик 4) , Н.Орхон (ББУБ, Физик 4), Э.Сайханбилэг (ББУБ, Физик 3 ) Хичээлийн сэдэв: Дулааны тэнцвэр

2-р байр: Х.Болормаа (ББУБ, Физик 4), Б.Бүжинлхам (ББУБ, Физик 4), С.Ууганбаяр (ББУБ, Физик 4), Г.Сэржмядагмаа (ББУБ, Физик 4), Б.Уянга (ББУБ, Физик 2) Хичээлийн сэдэв: Хялбар механизм ба хөшүүргэ

3-р байр: Ц.Бямбасүрэн (ББУБ, Биологи 4), Д.Чанцалдулам (ББУБ, Биологи 4), Э.Цэцэгмаа (ББУБ, Биологи 4), Х.Айтолхын (ББУБ, Биологи 4), Н.Дэлгэрмаа (ББУБ, Биолги 4) Хичээлийн сэдэв: Жимс, хүнсний ногооноос ДНК-г ялгах

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар

1-р байр: Б.Тулга (ББУБ, Газар зүй 4), М.Сара (ББУБ, Газар зүй 4), Ө.Төгөлдөр (ББУБ, Газар зүй 3), Э.Хишигзул (ББУБ, Газар зүй 3), М.Ариунзаяа (ББУБ, Газар зүй 4) (ББУБ, Газар зүй 2) Хичээлийн сэдэв: Хүний хөгжлийн модыг сургалтанд ашиглах нь

2-р байр: Т.Эрдэнэ (БМХУЗБ 4), Б.Мөнхгэрэл (БМХУЗБ 4), Э.Хандсүрэн  (БМХУЗБ 4), Д.Мөнхзаяа  (БМХУЗБ 3), Э.Эрдэнэхишиг  (БМХУЗБ 3) Хичээлийн сэдэв: Гэсэр тууль

3-р байр: Ж.Намуун (БМХУЗБ 4), Б.Мөнхзаяа  (БМХУЗБ 4), Б.Буянхишиг  (БМХУЗБ 4), Э.Тэгшжаргал (БМХУЗБ 4), Г.Отгонжаргал (БМХУЗБ 4) Хичээлийн сэдэв: Таамаглал дэвшүүлсэн эхийг тайлбарлах нь

Тэмцээний 2-р шатны шалгаруулалтын шүүх комисст Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бага боловсролын байгалийн ухааныг хариуцсан арга зүйч Э.Даваахүү урилгаар оролцож багуудын ажилтай нэг бүрчлэн танилцаж,  санал, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ нийт үзэгч оюутнуудад хичээлийн судалгааны арга ажиллагааны талаар зөвлөмж өгсөн юм.

Жил ирэх тутам оролцож буй багуудын залгамж холбоо, туршлага, хичээлийн чанар, заах ур чадвар сайжирч байгаа бөгөөд ирэх жилийн “Багшлах ур чадварын тэмцээн 2018”-даа улам сайн оролцох хүсэл эрмэлзлэлээр дүүрэн тэмцээн өндөрлөв.

  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар