МУИС-ийн ШУС, ХУС-ын Гадаад хэлний төвөөс мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Christmas-2017” англи хэлний тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн хоёр шаттай зохион байгуулагдаж 1-р шатанд оролцсон нийт 22 багаас хоёрдугаар шатанд 5 баг мэдлэг, авьяас чадвараараа өрсөлджээ.
Энэхүү тэмцээн нь оюутнуудын англи хэлний ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх, үгийн санг баяжуулах, сонсох болон ярих дадлыг сайжруулах улмаар англи сурах хүсэл эрмэлзлийг бий болгохын зэрэгцээ англи хэлтэн улс үндэстнүүдийн соёл, уламжлалыг таниулж сурталчлах зорилготой юм.
Оюутнууд англи хэлээр Мэндчилгээ, Жүжигчилсэн тоглолт, Академик англи хэл, Англи хэлний ерөнхий мэдлэгийн болон Багийн ахлагчийн зэрэг тэмцээнд мэдлэг чадвараа сорьж I байранд “Seven Wonders” баг (дунд шат), II байранд “Elixir” баг (ахисан дунд), III байранд “Peanuts Gang” баг (ахисан дунд) тус тус шалгарч сертификат, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд оюутан Д.Отгонбаяр түрүүлж сертификат, дурсгалын зүйлээр шагнуулсан болно.