МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газраас жил бүр МУИС-д суралцаж буй гадаад оюутнуудын дунд зохион байгуулдаг “Цасны баяр” өдөрлөг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Скай ресорт цанын баазад боллоо. Оюутнууд цэвэр агаарт спортлог нэгэн өдрийг өнгөрүүлсэн уг арга хэмжээнд 100 гаруй оюутан оролцсон юм.