2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Баруун Өмнөд Миннесота Их Сургуулийн доктор, профессор Дэвид Пикаскийн нэрэмжит оюутны тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг тэтгэлгийг бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан, мөн сургалтын төлбөрөө төлөх чадамжгүй, ар гэрийн гачигдалтай МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Их Британи, Америк Судлалын тэнхимийн бакалаврын түвшний суралцагчдад олгодог бөгөөд энэ жил 14 дэх удаагаа олгож байгаа юм.
Энэ жил тус тэтгэлгийн болзлыг ханган амжилттайгаар суралцаж буй нэр бүхий доорхи 18 оюутанд нийт 8,400,000 төгрөгийн тэтгэлэг олголоо.
ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД
№ | Оюутны нэрс | Анги |
1. | Г. Буянхишиг | Англи хэлний багш |
2. | С.Отгонцэцэг | Англи хэлний багш |
3. | О. Хулан | Англи хэлний орчуулга |
4. | Э. Уянга | Британи судлал |
5. | Б. Ариунаа | Англи хэлний багш |
6. | О. Зулцэцэг | Англи хэлний багш |
7. | У. Билигтсайхан | Англи хэлний багш |
8. | Ц. Отгонбаяр | Англи хэлний орчуулга |
9. | Э. Эрдэнэжаргал | Америк орон судлал |
10. | Д. Отгонзул | Англи хэлний багш |
11. | Г.Алтынай | Англи хэлний багш |
12. | Б. Энхзаяа | Англи хэлний багш |
13. | А. Эрдэнэзул | Англи хэлний багш |
14. | С. Золбаяр | Британи судлал |
15. | Л. Шүрэнцэцэг | Америк судлал |
16. | Б. Бат-Эрдэнэ | Америк судлал |
17. | Э. Хонгорзул | Англи хэлний орчуулга |
18. | Д. Удвал | Англи хэлний орчуулга |