Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр Япон Улсад магистр, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй МУИС-ийн багш, судлаачдыг бүртгэж эхэллээ

Share Button

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн МУИС-ийн Ажлын хэсэг нь тус төслийн хүрээнд зээлийн гэрээтэй тэтгэлгээр Японы их, дээд сургуульд магистр, докторын зэргийн сургалтад 2018 оны 4 дүгээр сараас хамрагдах МУИС-ийн залуу багш, судлаачдын хүсэлтийг бүртгэж эхлээд байна. Доорхи нөхцөл шаардлагыг хангасан багш, эрдэм шинжилгээний ажилтан хавсралт дахь холбоосоор орж онлайн бүртгэл хийж, ЭШИХ-ийн ажилтан Д.Энхсайханд өөрийн өргөдөл материалаа 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл бүрдүүлж өгнө үү.

 “ИТДБ” төслийн магистр, докторын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдад тавигдах шаардлага

Магистрын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад – 2 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш нар;

б/ МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх, 35 нас хүртэл;
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  3. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  4. Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  5. Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн  байх;
  6. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  7. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;

Докторын сургалтын хөтөлбөр:

Суралцах хугацаа: Япон Улсад – 3 жил хүртэл

Хамрах хүрээ:

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;

б/ МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх, 40 нас хүртэл;
  2. МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй багш, ажилтан
  3. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  4. Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
  5. Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
  6. Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
  7. Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
  8. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;

Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Анкет; /маягтын дагуу/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
  5. Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;
  6. Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт, Ажлын байраар хангах тухай;
  7. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
  8. Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
  9. Судалгааны ажлын төлөвлөгөө;
  10. Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;
  11. Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
  12. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;

Бүртгэлийг хаах хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл

Татах (PDF, 162KB)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар