Химийн шинэ лабораторитой боллоо

Share Button

Энэ сарын 7-нд МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн хүрээлэн буй орчны бохирдол, бохирдлыг бууруулах чиглэлийн судалгааны ажил хийж гүйцэтгэх  хөрсний химийн лабораторийн нээлт боллоо.  Эрдэнэт үйлдвэрийн захиалгат “Үйлдвэрийн бүсийн хөрс, агаарын стандарт мониторинг хийх” инновацийн төслийн болон ХХИС-ийн санхүүжилтээр МУИС-ийн хичээлийн I байрны 117 тоот өрөөг ийнхүү лаборатори болгон тохижуулжээ.  Нээлтэнд Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг болон ХХИС-ийн багш нар оролцож шинэхэн лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцсан юм.

Тус лабораторит хөрсний дээж авах хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд химийн анализын ахисан түвшний сургалт, хими, физик шинж чанарын үзүүлэлтүүд, бакалавр, магистр, докторын гээд бүх түвшний эрдэм шинжилгээний ажлыг явуулах хүчин чадалтай. Мөн гадны байгуулагаар хийгддэг хэд хэдэн төрлийн анализыг хийх боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар