МУИС-ийн 2017-2018 оны өвлийн улиралд нийт 210 магистр, 7 доктор төгсч байна. Бакалаврын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа Бүрэлдэхүүн сургууль тус бүр дээрээ зохион байгуулагдах бол Магистр, докторын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа нэгдсэн байдлаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09:30-11:00 цагийн хооронд МУИС-ийн Номын сангийн 302 тоот танхимд болно.
ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
10:00 Ёслолын ажиллагааны нээлт
10:02 Төрийн дуулал эгшиглэнэ
10:05 Мэндчилгээ, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар
10:10 Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга, доктор С.Должин үг хэлнэ
10:15 Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах зочдыг урих
10:20 Төгсөгчдөд зэрэг цол олгох тушаал уншиж сонсгоно
10:25 Докторын төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдгийг гардуулна.
10:30 Магистрын төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдгийг гардуулна.
10:45 Төгсөгчдийн төлөөлөл Хууль зүйн сургуулийн доктор М.Уянга үг хэлнэ
11:00 Дурсгалын зураг татуулна
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР