“ОЮУТНЫ ХӨГЖИЛ БА МАНЛАЙЛАЛ” сарын аяны хүрээнд Хувь хүний хөгжилд зориулсан цуврал лекцийг МУИС-ийн оюутан залуучууддаа зориулан зохион байгуулж байна.
Сургуульд заадаггүй хирнээ хувь хүн бүрийн хөгжилд нөлөөлөх, зайлшгүй эзэмшсэн байвал зохих чадваруудаас оюутнууддаа эзэмшүүлэх зорилгоор Үндэсний анхны шилдэг илтгэгч Д.Гантулга-г урьж цуврал лекц зохион байгуулж байна. Цуврал лекцийн эхнийх нь “Үр дүнтэй суралцах арга барил” сэдэвтэй болж өнгөрлөө. Цуврал лекц аяны хүрээнд энэ 3 дугаар сарын турш 7 хоног болгоны Мягмар гарагийн 14.30 цагт МУИС-ийн дугуй танхимд болно. Лекцийн хуваарь:
- Үр дүнтэй суралцах арга барил – 2012.03.06 14:30 цагт дугуй танхимд
- Ажлын байрны бүтээмжээ ахиулах – 2012.03.13 14:30 цагт дугуй танхимд
- Илтгэх чадварт суралцах – 2012.03.20 14:30 цагт дугуй танхимд
- Багаар ажиллах чадвараа хөгжүүлэх – 2012.03.27 14:30 цагт дугуй танхимд
Цуврал лекцээс гадна энэ аяны хүрээнд дараахи ажлууд хийгдэж байна:
- Айраг парти – 2012.03.01 16:00 цагт Урлагийн танхимд
- МУИС-ийн захирал С.Төмөр-Очирын ивээл дор “Оюутны оролцоо – Монгол улсын хөгжилд” хоёрдугаар чуулга уулзалт – 2012.03.12-ны 10.00 цагт ГХЯ-ны хурлын танхимд
- Оюутны Урлагийн их наадам – 2012.03.25-нд Урлан бүтээх төвийн зааланд тус тус болох тул МУИС-ийн оюунлаг оюутан залуус Та бүхэн хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож оюундаа хөрөнгө оруулаарай.
МУИС-Оюутанд үйлчлэх төв