“Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно

Share Button

Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх зорилготойгоор МУИС санаачлан ШУА-тай хамтран “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлгийг 2018 оны 1 дүгээр сарын 30-нд Монгол Улсын Их Сургуулийн шинэ номын сангийн байранд зохион байгуулна.

Өнөө үед техник, технологийн өндөр хөгжлийг дагаад сансрын технологийн чиг хандлага ч хурдацтай өөрчлөгдөж, өмнө нь зөвхөн хэдхэн том гүрний хүрээнд яригддаг байсан энэ салбарт олон олон хөгжингүй болон хөгжиж буй орнууд эрчимтэйгээр орж ирсээр байна. Монголчууд бид ч үүнээс хоцрохгүй амдан алхаж уг шинэ салбарт нэгдмэл хүчээр байр сууриа эзлэх нь нэн чухал зорилт болох юм.

Уг зорилт өөд хийсэн анхны алхам Монгол улсын анхны хиймэл дагуул “МАЗААЛАЙ”-г Монгол Улсын Их Сургууль засгийн газар, ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 7-нд Олон Улсын Сансрын станцаас задгай сансарт гаргасан. Ингэснээр Монгол Улс маань сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн улс болж НҮБ-д албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Монгол Улсын Их Сургуулийн хувьд судалгаанд суурилсан их сургууль болох зорилтынхоо хүрээнд цаашид үргэлжлүүлэн уг салбарыг бодлогоор дэмжиж ажиллах бөгөөд Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэхийн төлөө МУИС санал санаачлага гаргаж тус чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудтай нээлттэйгээр хамтран ажилладаг.

Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд Монгол улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай нийт 11 илтгэл хэлэлцүүлэгдэж, нэгдсэн шийдэлд хүрэхээс гадна цаашид сансрын технологийн хөгжилд түлхэц болохуйц бодлогын зөвлөмжийг гаргана. МУИС-ийн эрдэмтэн, багш, судлаач, оюутнууд та бүхнийг уг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцох байгууллагууд:

Уг хэлэлцүүлэгт Японы Хоккайдогийн ИС-ийн профессорууд, Монгол улсын сансар судлал, сансрын технологтой холбоотой төрийн яам, газар, батлан хамгаалах, эрдэм шинжилгээ, их сургууль, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөгчид оролцно. Тухайлбал Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, БОАЖЯ-ны дэд сайд, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ҮБХИХС-ийн захирал, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлууд оролцоно.

  • Монгол Улсын Их Сургууль /Зохион байгуулагч/
  • Ерөнхий сайдын ажлын алба
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Мэдээлэл Харилцаа Холбооны зохицуулах хороо
  • Мэдээллийн технологи,шуудан,харилцаа холбооны газар
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам
    • Шинжлэх Ухааны Академи
    • Шинжлэх Ухаан Технологийн сан
    • Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн
  • Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
  • Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
  • Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
  • Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ
  • Японы Хоккайдогийн Их Сургууль
  • Японы Тохокү Их Сургууль /онлайнаар/
  • Харилцаа, Холбооны компаниуд

Хөтөлбөр

Цаг

Үйл ажиллагаа

Илтгэгч

Харьяа байгууллага

10:00 Нээлтийн үг хэлнэ Захирал Я.Төмөрбаатар

МУИС

10:05 Шинжлэх Ухааны Академи Ерөнхийлөгч Д.Рэгдэл

ШУА

10:10 Сансрын салбарыг төлөөлж үг хэлнэ Сансрын нисэгч Ж.Гүррагчаа

Астропарк

10:20 Сансарын технологийн хөгжил, судалгаанд МУИС-ийн оролцоо Багш Д.Эрдэнэбаатар

МУИС

10:40 Remote Sensing with Micro-satellite in Mongolia Проф. Юкихиро Такахаши

Хоккайдогийн их сургууль

11:00 Development of Microsatellites at Tohoku University Проф. Казуяа Ёшида

Тохокүгийн их сургууль

11:20 Multiple-scaled and ground-based observations of marginal permafrost, Mongolia Дэд Проф. Мамору Ишикава

Хоккайдогийн их сургууль

11:30 Environmental Pollution in Mongol ~Evaluation of health risk to human and domesticated animals~ Дэд Проф. Ёшинори Икэнака

Хоккайдогийн их сургууль

11:50 Онцгой байдалд хиймэл дагуулын хэрэглээ Д.Содномрагчаа

ОБЕГ

12:10 Цаг уур, орчны шинжилгээнд хиймэл дагуулын хэрэглээ М.Одбаяр

ЦУОШГ

12:30 Сансарын технологийн хөгжил, судалгаанд ШУА-ийн оролцоо Б.Сувданцэцэг Д.Амарсайхан

ШУА

12:50 Уул уурхайн салбарт хиймэл дагуулын хэрэглээ Д.Алтанхуяг

УУХҮЯ

14:10 Хөдөө аж ахуйн салбарт хиймэл дагуулын хэрэглээ Э.Сугарбаяр

ХХААХҮЯ

14:30 Байгал орчинд хиймэл дагуулын хэрэглээ, ач холбогдол М.Тулга

БОАЖЯ

14:50 Үндсэн хэлэлцүүлэг Хэлэлцүүлгийн хөтлөгч Д-р. С.Дэмбэрэл (Д.Эрдэнэбаатар, Б.Сувданцэцэг)

Бүгд

16:00 Дүгнэлт хэлэлцүүлэг Хэлэлцүүлгийн хөтлөгч Д-р. С.Дэмбэрэл (Д.Эрдэнэбаатар, Б.Сувданцэцэг)

Бүгд

16:30 Хаалтын үг Проф. Б.Очирхуяг

МУИС, Дэд захирал

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар