Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хуралдааны шийдвэр

Хэлэлцсэн асуудал:

  1. МУИС пресс төвийн Дотоод журмын төслийн танилцуулга
  2. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн тайлангийн эцсийн танилцуулга
  3. МУИС-ийн баг бүрэлдэхүүний БНПУ-д ажилласан ажлын мэдээлэл
  4. Бусад асуудал

Шийдвэрлэсэн нь:

 МУИС пресс төвийн Дотоод журмын төсөлд Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналыг бүрэн тусган дахин боловсруулж 2018 оны 2 дугаар сард багтаан Захиргааны зөвлөлийн хурлаар танилцуулахыг МУИС пресс төвийн дарга Б.Шүрэнцэцэгт үүрэг болгов.

  1. “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдсэн “МУИС-ийн засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь”, “МУИС-д хичээлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, тогтолцоог бий болгох нь”, МУИС-ийн академик менежментийг сайжруулах нь” төслүүдийн эцсийн тайлантай  Захиргааны зөвлөлийн гишүүд танилцаж, төслүүдийг үр дүнгийн шалгуур үзүүлэлт тус бүрээ хангасан байна гэж дүгнэв.
  2. Хичээлийн 4 дүгээр байр буюу гадаад оюутны байрны өргөтгөлд үйлчлэгчийн орон тоог 1-ээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар