МУИС-ийн захирлын тушаалаар “МУИС-ийн багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулж удирдамжийг баталсан бөгөөд өнөөдөр /2018.01.31/ тус Ажлын хэсэг хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсэг МУИС-ийн стратеги төлөвлөгөөний 2.1-д заасан Багшийн хөгжлийн төв байгуулж, багшийн мэргэжил болон ур чадварыг тогтмол сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлж хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд багш, профессоруудыг дэмжих, хөтөлбөр болосруулж хэрэгжүүлэх, багшийг хөгжүүлэхэд зориулсан санхүүжилтийг шийдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг хийх юм.