МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.
Шаардлага :
- МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
- Голч оноо 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх
Бүрдүүлэх материалууд :
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Сургуулиас дэмжсэн захиа-2 (Recommendation letter)
- Суралцах төлөвлөгөө
- 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
- Гадаад паспортын хуулбар
- Уушигны рентген зураг /X-ray/ авахуулсан байх.
Тэтгэлэг :
Сургалтын төлбөрөөс чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгоно.
Ном, сурах бичиг, дотуур байр, онгоцын тийз болон амьжиргааны бусад зардлыг хариуцахгүй.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/02/DKU_2018Exchange-Student-Application-Guidelines.pdf”] [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/02/DKU_2018Exchange-Student_Information-Sheet.pdf”] [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/02/guideline-for-online-application.pdf”]
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 31-ний Баасан гараг 17.00 цагт.
Хаана: МУИС-ийн 2-р байр 216 тоот өрөө Оюутны хөгжил, үйлчилгээний газар
Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгон дараах хаягаар илгээнэ үү. studentaffairs@num.edu.mn
Хаана: МУИС-ийн 2-р байр 216 тоот өрөө Оюутны хөгжил, үйлчилгээний газар
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтыг цаасаар болон электрон хэлбэрээр тус бүр Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хүргүүлэхийг анхаарна уу
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА