Гадаад хэлний хөтөлбөрийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ЫН ГАДААД ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Гадаад хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний боловсрол”, “Олон улс-орон судлал” хөтөлбөрийн магистрант, докторант та бүхнийг ШУС-ийн ХУС-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна.  Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн 14:30 цагт Хичээлийн II байрын 439 тоот өрөөнд болно.

Хуралд оролцох хүсэлт, эрдэм шинжилгээний илтгэлээ цахим болон хэвлэмэл байдлаар 2018 оны 3 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд багтаан enjee2011@num.edu.mn   хаягаар болон хичээлийн II байр 431 тоотод ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Илтгэлийн сэдэв нь хэл шинжлэл, орчуулга, боловсрол судлал, олон улс-орон судлалын чиглэлийг хамарсан байх;
  2. Хэлэлцүүлж буй илтгэл нь шинжлэх ухааны аргазүйгээр хийсэн, олон талын үзэл баримтлал, байр суурийг харьцуулан анализ хийж, дүгнэлт гаргасан байх;
  3. Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх;
  4. Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  • А4 цаасан дээр 7-10 хуудас бүхий,
  • Үсгийн фонд Тimes New Roman, Үсгийн хэмжээ (Size) 12, мөр хоорондын зай (Line Space) 1.5,
  • Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий,
  • Тодорхой тооны хүснэгт, график, slide show бүхий байх.

Жич:

  • МУИС-ийн холбогдох журмын дагуу эрдэм шинжилгээний багц цаг тооцно.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Салбар дундын хөтөлбөрийн хороо

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар