МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлаар хоёр асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн тайлан
- Академич С.Нарангэрэлд МУИС-ийн эмирет профессор цол олгох тухай.
МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн тайланг хэлэлцүүлж төрөлжсөн хороодын санал, дүгнэлтийг сонсон зарим санал, дүгнэлтийг тусган Удирдах зөвлөлд танилцуулахаар олонхийн саналаар шийдвэрлэв.
Мөн академич С.Нарангэрэлд МУИС-ийн эмирет профессор цол олгох тухай асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар тус цолыг олгохоор шийдвэрлэлээ.