БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Раул Дэлгадо Консепсионтой уулзлаа

Share Button
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тохиосон Гаванагийн Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн хүрээнд 2018 оны 2 дугаар сарын 12-16 өдрүүдэд Гавана хотноо зохион байгуулагдсан “Их сургууль 2018” XI удаагийн Олон улсын дээд боловсролын конгресст БНКУ-ын Гаванагийн их сургуулийн захирал Др.Густаво Кобрейро Суарезийн урилгаар оролцоод ирсэн билээ.
2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Раул Дэлгадо Консепсионтой уулзаж, айлчлалын талаар танилцуулан Куба Улсын Биотехнологийн төвтэй энэ оны 12 дугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярилцлаа.
Энэ хүрээнд 3 дугаар сард БНКУ-ын Элчин сайдын яам, МУИС болон АШУҮИС-ийн холбогдох судлаач, багш нар оролцсон дугуй ширээний ярилцлага зохион байгуулахаар тохиролцсон байна. Мөн Гаванагийн их сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гаванагийн их сургуулиас багш авч ажиллуулах, тус сургуульд богино хугацааны хөтөлбөрөөр МУИС-иас оюутан сургах талаар санал солилцов.
Уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Элчин сайдын яамны нарийн бичиг В.Удвалням нар байлцлаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар