Азийн Философийн Холбооны ерөнхийлөгч Др Чой ВУ Вон МУИС-д айлчиллаа

Share Button

2012 оны 3 дугаар сарын 10- 14 хооронд Азийн Философийн Холбооны ерөнхийлөгч Др Чой ВУ Вон МУИС-д айлчиллаа. Азийн Философийн Холбоо (АФХ) нь Азийн 30 гаруй орны эрдэмтэд болон Европ, Америк болон Австрали тивийн эрдэмтэн судлаачдыг өөртөө нэгтгэсэн эрдэм шинжилгээний томоохон хамтын нийгэмлэг юм. Айлчлалынхаа хүрээнд ноён ерөнхийлөгч Чой ВУ Вон МУИС-ийн захирал Проф С.Төмөр-Очир, дэд захирал  Др Ч.Ганзориг,  Др А.Галтбаяр болон НШУС-ийн захирал Др Г. Эрдэнэбаяр, Философи, Социологи Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч Др Дарьхүү, Др О.Мөнхбат нартай уулзаж, 2012 оны 8 дугаар сард Монгол улсад анх удаа зохиох гэж буй Азийн Филсофийн Холбооны Олон улсын хурал -2012 –ын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн тохирлоо.

Тус Холбооны олон улсын хурал энэ удаа “Ази дахь Нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал Орчин үеийн зохицол” сэдвээр зохиогдох бөгөөд дэлхийн 20 гаруй орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Олон улсын хурлыг зохион байгуулах үндэсний хороог философийн ухааны доктор С.Төмөрочир тэргүүлж байгаа бөгөөд бүрэлдхүүнд нь Монгол улсын философи, нийгмийн ухааны боловсрол, судалгаа шинжилгээний тэргүүлэгч байгууллага, эрдэмтдийн төлөөлөл оржээ.

МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч Доктор О.Мөнхбат 2011 оны 12 дугаар сард Япон улсын Фукуоко хотод болсон АФХ-ны ээлжит хурлаас тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

МУИС-ийн багш эрдэмтэн судлаачдыг АФХ болон МУИС –ийн хамтран зохиож байгаа энэхүү олон улсын хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих: О.Мөнхбат. www.omchue@yahoo.com; munkhbat@num.edu.mn

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар