Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдааны шийдвэр

Дугаар 04

Хэлэлцсэн асуудал:

  1. “Хамтын ажиллагааны гэрээ байгуулах журам”-ын төсөл
  2. “МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны ёслол хүндэтгэлийн арга хэмжээний журам”-ын төсөл
  3. Бизнесийн сургууль болон Японы Олон улсын их сургуулийн Менежментийн ахисан түвшний сургууль хоорондын хамтарсан MBA хөтөлбөрийн багц цагийн төлбөрийн тухай
  4. Лазерын судалгааны лабораторид ажиллах лаборантын орон тоог нэмэх тухай, франц хэлний онлайн кампусын орон тооны тухай, багш нарын албан тушаалын зэрэглэлийн асуудал, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хийгдэх мониторингийн талаар мэдээлэл
  5. Захирал Я.Төмөрбаатарын БНКУ-д ажилласан ажлын мэдээлэл
  6. Бусад асуудал

 Шийдвэрлэсэн нь:

Журмын төслийг “Гадаад хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ байгуулах түүнийг хэрэгжүүлэх, дүгнэх журам” болгон өөрчилж, Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган захирлын тушаалаар батлаж мөрдөхөөр тогтов.

  1. МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны ёслол хүндэтгэлийн арга хэмжээний журмын төслийг “дэг” болгон өөрчилж батлахаар шийдвэрлэв.
  2. Бизнесийн сургууль болон Японы Олон улсын их сургуулийн Менежментийн ахисан түвшний сургууль хоорондын хамтарсан MBA хөтөлбөрийн багц цагийн төлбөрийг гишүүд дэмжиж, Удирдах зөвлөлд танилцуулж батлуулах үүргийг Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаад үүрэг болгов.
  3. Лазерын судалгааны лабораторид ажиллах лаборантын орон тоог нэмж ажиллуулахаар шийдвэрлэв. Франц хэл заадаг Их сургуулиудын холбоотой хамтран цахим кампус байгуулах гэрээний дагуу Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Европ судлалын тэнхимийн профессор Б.Алтангульд холбогдох цалингийн нэмэгдэл олгохыг дэмжив. Хэлэлцсэн бусад асуудлыг ажил хэргийн шугамаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Оюутны хөгжил, үйлчилгээний газарт холбогдох мэдэгдлийг хүргүүлж, тус газарт хийгдэх мониторингийн ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулахыг Захиргааны зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжив
  4. Буриадын их сургуультай байгуулсан хамтын ажлиллагааны гэрээнд оюутны дотуур байраар харилцан үнэгүй хангах заалт нэмж оруулах саналыг дэмжиж шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар