БНТУ-ын Элчин Сайдын яамнаас сар бүрийн тэтгэлэг олгож эхэллээ

Share Button

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин Сайдын яамнаас Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал (Турк) хөтөлбөрийн гурван оюутанд тэтгэлэг олголоо. Энэхүү тэтгэлэг нь сар бүрийн нэгэнд олгогдох бөгөөд өмнөх сардаа идэвх санаачлагатай суралцаж хувийн амжилтаа ахиулсан оюутан бүр авах боломжтой юм.

2018 оны хоёрдугаар сарын тэтгэлгийг Олон улс, орон судлал (Турк) судлалын хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Ц.Улаанаа, М.Батчимэг болон дөрөвдүгээр түвшний оюутан П.Алтанзул нар хүртлээ.

Ази судлалын тэнхимийн эрхлэгч В.Батмаа тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад амжилт хүсээд тус тэтгэлэгт хамрагдах боломж оюутан бүрт буйг тэмдэглээд тус хөтөлбөрийн оюутнуудаас энэ жил БНТУ-д “Зуны сургалт”-д 3 оюутан хамрагдах боломжтой болсон таатай мэдээг дуулгаж мөн тус улсын Засгийн газрын тэтгэлгээр магистрант, докторантад суралцах бүртгэл 3 дугаар сарын 5-аар дуусгавар болж буйг санууллаа.

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа сурлагын амжилт хүсэхийн ялдамд БНТУлсын Элчин Сайдын яам болон тэтгэлгийг санаачлан олгоход туслалцаа үзүүлсэн зочин багш Дэд Проф.Др.Шабан Доган-д талархлаа илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар