Оюутны эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Share Button

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг оюутан залуусын /бакалавр/ дунд уламжлал ёсоор зарлаж байна. Оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 12.00 цагаас 439 тоот өрөөнд болно.

  • Хуралд оролцох хүсэлтэй оюутнууд 2017 оны 3 дугаар сарын 20-ны (Мягмар гараг) өдрийн 16.00 цагаас өмнө илтгэлийн сэдэв, удирдагч багшийн нэрийг хурал зохион байгуулах комисст өгнө үү.
  • Илтгэлийг 2017 оны 3 дугаар сарын 20 /Пүрэв гараг/ 15:00 цаг хүртэл 414 тоот өрөөнд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  1. Илтгэлийг урьд өмнө хэлэлцүүлээгүй байх
  2. Илтгэлийг хэвлэмэл байдлаар ирүүлэх
  3. Илтгэлийг MSW (.docx) программ дээр Times New Roman фондоор бичих
  4. Хуудсын хэмжээ-A4, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай  /Single/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх /Justify/
  5. Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас,удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх
  6. Илтгэгч итгэлийнхээ агуулгыг MSP (.ppt) програм дээр товч хэлбэрээр бэлтгэсэн байх
  7. Илтгэх хугацаа 5 минут

Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.

Шагнал:

Хурлаас эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнах ба дараагийн шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй болно.

  • I байр. Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • II байр. Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • III байр. Өргөмжлөл, дурсгалын зүйл

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.

Хурлыг зохион байгуулах комисс:

Т.Болдбаатар  /Япон судлал/           9905-9915

Т.Чахар        /Хятад судлал/             9918-9694

Ц.Цэрэндорж   /Солонгос судлал/   9998-5070

Б.Аззаяа        /Түрэг судлал/             8990-5868

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар