“ОЮУТНЫ ХӨГЖИЛ БА МАНЛАЙЛАЛ” сарын аян
“ОЮУТНЫ ХӨГЖИЛ БА МАНЛАЙЛАЛ” сарын аяны хүрээнд Оюутанд үйлчлэх төвөөс Хувь хүний хөгжилд зориулсан цуврал лекцийг МУИС-ийн оюутан залуучууддаа зориулан зохион байгуулж байна.
Сургуульд заадаггүй хирнээ хувь хүн бүрийн хөгжилд нөлөөлөх, зайлшгүй эзэмшсэн байвал зохих чадваруудаас оюутнууддаа эзэмшүүлэх зорилгоор Үндэсний анхны шилдэг илтгэгч, “Хөгжлийн түүчээ” сангийн зөвлөх Д.Гантулга-г урьж цуврал лекц зохион байгуулж байгаа бөгөөд цуврал лекцийн эхнийх нь “Үр дүнтэй суралцах арга барил”, хоёр дахь нь “Илтгэх чадварт суралцах нь” сэдэвтэй болж оюутнууд маань идэвхитэй оролцож байна..
Цуврал лекц энэ 3 дугаар сарын турш 7 хоног болгоны Мягмар гарагийн 14.30 цагт МУИС-ийн дугуй танхимд болох тул МУИС-ийн оюунлаг оюутан залуус Та бүхэн хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй аяны арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож оюундаа хөрөнгө оруулахыг уриалж байна.
Цуврал лекцийн хуваарь:
- Үр дүнтэй суралцах арга барил – 2012.03.06 14:30 цагт дугуй танхимд
- Илтгэх чадварт суралцах – 2012.03.13 14:30 цагт дугуй танхимд
- Ажлын байрны бүтээмжээ ахиулах– 2012.03.20 14:30 цагт дугуй танхимд
- Багаар ажиллах чадвараа хөгжүүлэх – 2012.03.27 14:30 цагт дугуй танхимд
Цуврал лекцээс гадна энэ аяны хүрээнд дараахи ажлууд хийгдэж байна:
- Айраг парти – 2012.03.01 16:00 цагт Урлагийн танхимд зохион байгуулагдлаа.
- МУИС-ийн захирал С.Төмөр-Очирын ивээл дор “Оюутны оролцоо-Монгол улсын хөгжилд” хоёрдугаар чуулга уулзалт – 2012.03.12-нд ГХЯ-ны хурлын танхимд болж өнгөрлөө.
- 3. Оюутны Урлагийн их наадам – 2012.03.24-нд Тусгаар тогтнолын ордонд 10.00-20.00 цагийн хооронд явагдах тул оюутнууд өөрсдийн сургуулийн багаа дэмжиж оролцоорой.
Оюутанд үйлчлэх төв