Нийт багш, ажилтнуудын анхааралд

Share Button

БСШУС-ын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/107 дугаар тушаалаар МУИС-ийн нэр бүхий багш нарын ирүүлсэн мэдээлэл, саналд үндэслэн тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг байгуулагдан, 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус сургууль дээр ажиллаж байна.
Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын ажлын хэсэг хичээлийн 1 дүгээр байрны 320 тоот өрөөнд байрлаж, багш ажилтны санал, хүсэлтийг 3 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд ажлын цагаар хүлээн авч байна.

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар