“Оюутны оролцоо-монгол улсын хөгжилд” хоёрдугаар чуулган амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв, МУИСОХ, Оюутан Конгресс, “Миний бүтээсэн Улаанбаатар” ТББ-тай хамтран МУИС-ийн захирал С.Төмөр-Очирын ивээл дор “Оюутны оролцоо–Монгол улсын хөгжилд” хоёрдугаар чуулган 2012.03.12-ны өдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Чуулганд МУИС, МУБИС, СУИС, ХУИС, МҮДС, ХААИС зэрэг сургуулийн ОХУ, Япон, Вьетнам, Польш, Герман, Солонгос, Франц, Афганистан зэрэг орноос суралцагчдын төлөөлөл оюутнууд Усны зохистой хэрэглээ, Оюуны соёл гэсэн сэдвээр илтгэл тавьж, англи монгол хэлээр бүтэн өдрийн туршид чууллаа. Энэ үеэр МУИС-ийн оюутан Афганистан улсын иргэн Abbas Ghulam усны талаар сонирхолтой илтгэл тавьсныг үнэлж зохион байгуулах комиссын шийдвэрээр МЗХ-ны “Шилдэг залуу” медалиар шагналаа.

Энэхүү чуулганд урилгаар МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ОУХС-ийн захирал Н.Алтанцэцэг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Жак Уэтерфордын сангийн Тэргүүн С.Эрдэнэболд, МУИСОХ, Оюутан Конгрессын тэргүүн Н.Хүлгэн, Миний бүтээсэн Улаанбаатар ТББ тэргүүн Д.Даваадорж, Усны газрын мэргэжилтэн Ш.Мягмар, МУИС-ийн доктор Ж.Даваа, Д.Болормаа, Н.Сонинхишиг, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар оролцож, илтгэл тавьж, мэндчилгээ дэвшүүлэв.

Чуулган зохион байгуулах комиссын зүгээс хэлэлцсэн асуудлыг тэмдэглэж, тайлан боловсруулан, зөвлөмж, уриалга гаргахаар тогтсон байна.

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар