МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- МУИС-ийн цахим хуудсан дахь мэдээллийг шинэчлэх ажлын хэсгийн тайлан
- 2018 оны МУИС-ийн маркетингийн төлөвлөгөө
- Бизнесийн сургуулийн оюутны дадлагын бааз хариуцах ажилтны орон тоог шинээр бий болгох тухай
- Зарим журмыг хүчингүй болгох тухай
- Оюутны хөгжил, үйлчилгээний газарт ажлын хэсгийн мониторинг хийгдээгүй тухай мэдээлэл
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- МУИС-ийн цахим хуудсан дахь мэдээллийг шинэчлэх ажлын хэсгийг өргөжүүлэн Дэд захирал Ч.Ундрамаар ахлуулан цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- 2018 оны МУИС-ийн маркетингийн төлөвлөгөөнд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган баталж, мөрдөхөөр тогтов.
- Бизнесийн сургуулийн оюутны дадлагын бааз хариуцах ажилтан /түр/-ыг 2018 оны 6 дугаар сарын 15 хүртэл ассистантшипийн журмын дагуу (захиргааны туслах) ажиллуулахаар шийдвэрлэв.
- Зарим журмуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
- Оюутны хөгжил үйлчилгээний газарт мониторинг хийх ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцээд дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:
- Ажлын хэсгийн удирдамжид захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах,
- Ажлын хэсгийн тайланг 4 дүгээр сарын 15-ны дотор Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулах
- Мониторинг, хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан тул Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэлд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу сануулах арга хэмжээ авах.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР