БНСУ-ын Жэжүгийн үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан сонгон шалгаруулна

Share Button

Хөтөлбөрт  хамрагдсанаар  Жэжүгийн  Үндэсний  ИС-д  хагас  жил  солонгос хэл, хагас жил цахилгаан инженерийн тэнхимд суралцах бөгөөд, сургууль хоорондын оюутан солилцох гэрээний дагуу ЖЭЖҮ Үндэсний Их Сургуулийн  сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө. Оюутан солилцооны хөтөлбөрт шалгарсан оюутан нь өөрийн суралцаж буй хөтөлбөрийн харьяалагдах тэнхимээр урьдчилан батлуулсан төлөвлөгөөний дагуу ЖЭЖҮ-гийн Үндэсний  Их  Сургуульд  судалсан хичээлээ буцаж ирээд МУИС-д дүйцүүлэх боломжтой.

Шаардлага:

  1. МУИС-д Инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрт / цахилгааны инженертэй ижил  болон төстэй/  2  ба 3-р түвшинд  идэвхитэй  суралцаж байх
  2. Голч дүн 3-аас дээш байх
  3. Солонгос хэлний  анхан  ба түүнээс  дээш  түвшний  мэдлэгтэй  бол  давуу тал  болно.

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Оюутны тодорхойлолт / ТҮЦ машинаас авах, тамга шаардахгүй /
  2. Дүнгийн албан ёсны тодорхойлолт  / ТҮЦ машинаас авах, тамга шаардахгүй /
  3. Оюутан солилцоонд хамрагдах  хүсэлтээ  илэрхийлсэн  эссэ  бичсэн  байх
  4. Хэлний мэдлэгийн батламж / байвал давуу тал болно /

Бүртгэлийн хугацаа:

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

Сонирхсон оюутнууд МУИС-ийн Оюутны  хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Буянхандад бүртгүүлнэ үү. /Хичээлийн 2-р байрны  200 тоот/

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар