Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН 2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

 

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-Кампус төслийн хүрээний хөрөнгө оруулалтын санал – Дуеллана группийн төсөл, гэрээний санал
  2. “МУИС-ийн ойн судалгаа, сургалтын хүрээлэн” байгуулах тухай
  3. “МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-д нэр томьёоны өөрчлөлт оруулах тухай
  4. “МУИС Пресс” төвийн үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүнгийн мэдээлэл
  5. Бусад асуудал: Мэдээлэл

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Ажлын хэсэг гарган хөрөнгө оруулалтын гэрээний саналыг холбогдох хууль журмын дагуу нягтлан үзэж судлахаар тогтов.
  2. “МУИС-ийн ойн хүрээлэн” байгуулахаар тогтов.
  3. Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган нэр томьёоны өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
  4. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, үр дүнг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны дотор Захиргааны зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргахаар боллоо.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар